2011-06-14
Ажилдаа дуртай бол............
Ихэнх хүмүүс хийж байгаа ажилдаа дургүй бөгөөд сэтгэл хангалуун байж чаддаггүй билээ. Хэдийгээр сэтгэл хангалуун байж чаддаггүй мөртлөө ажлаа алдахаас үхтлээ айна. Арай илүү дээгүүр болон сонирхолын дагуу ажил эрхлэх хүсэлтэй боловч яг ямар ажил хийхээ тодорхойлоогүй, яг яаж хүссэн ажлаа хайх ба яаж ажлаа солихоо мэдэхгүй ч юмуу эсвэл санхүүгийн хямралд орохгүйн тулд одоо эрхэлж буй ажлаа дуртай дургүй хийнэ. Ингэсээр байгаад нөгөө дургүй ажилдаа дасч эвлэрээд нэгэн хэвшмэл амьдралаар өдөр хоног, он жилийг өнгөрөөнө. Энэхүү нөхцөл байдлаасаа өөрийгөө хэрхэн гаргах вэ? гэдгийг бодож олохын оронд  энэ байдалд хэрхэн орсон тухай болон энэ байдалд орохгүй байхын аргагуй шалтгаануудыг тоочиж өгнө дөө.
       Ихэнх хүмүүс хийж байгаа ажилдаа дургүй бөгөөд сэтгэл хангалуун байж чаддаггүй билээ. Хэдийгээр сэтгэл хангалуун байж чаддаггүй мөртлөө ажлаа алдахаас үхтлээ айна. Арай илүү дээгүүр болон сонирхолын дагуу ажил эрхлэх хүсэлтэй боловч яг ямар ажил хийхээ тодорхойлоогүй, яг яаж хүссэн ажлаа хайх ба яаж ажлаа солихоо мэдэхгүй ч юмуу эсвэл санхүүгийн хямралд орохгүйн тулд одоо эрхэлж буй ажлаа дуртай дургүй хийнэ. Ингэсээр байгаад нөгөө дургүй ажилдаа дасч эвлэрээд нэгэн хэвшмэл амьдралаар өдөр хоног, он жилийг өнгөрөөнө. Энэхүү нөхцөл байдлаасаа өөрийгөө хэрхэн гаргах вэ? гэдгийг бодож олохын оронд  энэ байдалд хэрхэн орсон тухай болон энэ байдалд орохгүй байхын аргагуй шалтгаануудыг тоочиж өгнө дөө.

Бараг хүн бур өдрийн (24 цагийн) 8 цагийг ажиллаж өнгөрөөдөг. Тиймээс өөрийнхөө сонирхолын дагуу ажилд орох юмуу эсвэл өөрийнхөө сэтгэлийг хангалуун байлгах тийм ажил олж хийх нь зөв юмуу гэж бодож байна. Яагаад гэвэл ихэнх хүмүүс үр хүүхэд, гэр бул, аав ээж, найз нөхөртэйгээ өнгөрөөх цагаас ажил дээрээ өнгөрөөх цаг илүү байдаг шүү дээ. Тэгэхээр өдрийн ихэнх хугацааг дургүй ажил дээр хэлэх хэлэхгүй хараалыг хэлэн хэлэн байж ажиллана гэдэг нь утгагүй асуудал юм.

«Ёох, ажил гэж ялнаас арай гэж салж амарлаа», «Яландаа явах цаг болчихлоо», «өнөөдөр яаж ажилланаа», «Тэгж ингэсхийж байгаад л өнгөрөөхөөс» г.м.-ийн үгнүүдийг хүмүүсийн амнаас гарахыг цөөнгүй сонссон билээ. Ямар хэрэг хийсэн биш яагаад ажил гэдэг ял эдлэх ёстой болчихдог билээ? Хэн буруутай? Бид өөрсдөө буруутай.

Бидний амьдрал, болон амьдралын маань цаг хором бүр үнэ цэнэтэй, эрхэм нандин байх ёстой биш билүү! Ууг нь ажил руугаа урам зоригтой явж, үр бүтээл аз жаргаалаар  дүүрэн байх ёстой биш билүү!

Ажлаа хэрхэн зөв сонгох вэ?

1. Ажлаа зөв сонгохын тулд хаана, ямар ажил хийх, ямар хүмүүстэй ажиллах вэ гэдгээ сайн бодож тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ таны сонгосон ажил эзэмшсэн мэргэжлээс ондоо байвал санаа зовсны хэрэггүй. Учир нь хүмүүсийн 80% өөрсдийн эзэмшсэн мэргэжлээс шал ондоо ажил хийдэг гэдэгтэй санал нийлж байгаа байх гэж бодож байна. Америкт хийсэн судалгаагаар америк иргэн амьдрах хугацаандаа дунджаар 10 удаа ажлаа сольж, нэг ажил дээрээ дор хаяж 3 жил ажилладаг ба мэргэжлээ 4 янзаар сольсон байдаг гэж гарчээ. Иймээс ажил болон мэргэжлээ солих нь тийм сонин биш. Харин юу сонин бэ? гэвэл ажилдаа дургүй мөртлөө түүнийгээ одоо болтол ямар ч арга хэмжээ авахгүй хийсээр байна гэдэг нь шал утгагүй асуудал юм.

2. Хаана, ямар мэргэжлээр, юу хийхээ мэдсэний дараа гарч ажил хайх биш ажиллах байгууллагаа хайж судалгаа явуулах хэрэгтэй. Аль албан газар илүү цалин урамшуулал өгч байна, өсөх ирээдуй байгаа эсэх, өрсөлдөгч байгууллагуудыг нь мэдэж авч тэдгээрийг бас давхар сайн судалж боломжтой бол биеэр юмуу утсаар утасдаж бүх асуух зохистой асуултуудыг асуух. Гэхдээ өөрөө ажилд орох хүсэлтэй байгаагаа ерөөсөө мэдэгэдэж болохгүй шүү. Аль болох олон байгууллагуудыг судалбал сайн. Ихэнх хүмүүс өөрсдөө л ярилцлаганд орохдоо бэлдээд байдаг боловч орох гэж буй газраасаа ярилцлага аваагүйгээс болж алдаа гаргаж ажилдаа дургүй болох бас нэг үүсвэр болдог.

3. Ингээд хаана ажиллахаа тодорхойлсны дараа  ярилцлаганд орохдоо бэлтгэх хэрэгтэй. Ярилцлаган дээр хэлэхдээ “судалгаа хийсний үндсэн дээр танай байгуллага ийм ийм давуу талтай учир энэ мэргэжлээр ажиллах сонирхолтой байна” гэдгээ мэдэгдэж, яагаад энэ мэргэжлээр ажиллах сонирхолтой байгаагаа,  өөрийг чинь ажилд авснаар ямар давуу талтай болохыг мөн та ямар ямар давуу талтай вэ гэдгийгээ тайлбарлаж хэлээрэй.

Хамгийн чухал нь ажилд авч байгаа хүндээ таныг ажилд авснаар орлого нь хэр их нэмэгдэх ба хичнээн төгрөг хэмнэх гэдэг талаас нь хэлж өгч, таныг ажилд авах нь яах аргагүй зөв гэдэг бодлыг төрүүлж өгөх юм. Ингэж чадвал гарцаа байхгуй ажилд авах болно.

Ажилд авах санал өгвөл тэр дор нь саналыг хүлээж авч хэзээ ч болохгүй шүү. Санал олгосонд баярласнаа илэрхийлээд эргээд 2 хоногийн дотор хариутайгаа холбоо баръя гэж хэлээрэй. (бодох хугацаа авах). Хүмүүс ажилд орж л байвал боллоо гэж боддог тал бий. Тиймээс бодож тунгаахын оронд чадна чадна, тэгъе тэгъе гээд бүх болзлыг нь хүлээн авдаг. Болзлуудыг нь хүлээн авахгүй бол ажилд орж чадахгүй байх гэж боддог ч юмуу?

«Бусдыг өөрөөсөө дээгүүр хэзээ ч бүү тавь. Өөрийгөө бусдын доор хэзээ ч бүү тавь.»

Ажилд авч байгаа хүмүүс цалингаа ихэвчлэн эхний ээлжинд өгөх ёстой хэмжээнээс 20%-иар бага амладаг. Тиймээс буцаад холбоо барихдаа үнэхээрийн энэ ажилд орох сонирхолтой байгаагаа хэлээд амласан цалингийн хэмжээг 20%-иар ихэсгэвэл (яг тэдэн төгрөг өгч чадвал) ажлыг хүлээн авахад бэлэн байна гэдгийг хэлээд чив чимээгүй болж инээмсэглэж юу гэж хэлэхийг нь хүлээх. Хэрвээ цалингийн санал бага байх юм бол дахин бодох хугацаа авах буюу ажлыг хүлээн авч чадахгүй гэж хэлэхэд бэлэн байгаарай. Гэхдээ ихэнх тохиолдолд ажилд авч байгаа хүн зөвшөөрдөг юм. Яагаад гэвэл аль хэдийн өөрийг тань ажиллуулахаар шийдвэр гаргачихсан байдаг ба бүх юмыг ахиад эхлүүлнэ гэдэг нь илүү мөнгө хөрөнгө, цаг зав алдах юм.

Цалингаа тохирсны дараа

  1. Цалингий тань дараа яг хэзээ ямар болзолтойгоор нэмэх
  2. Эрүүл мэндийн даатгал байгаа эсэх, цалинтай амралт өгөх эсэх, өвчтэй өдрүүдэд цалинг бутэн олгох эсэх, урамшуулал хэр их өгдөг г.м.-ийг лавлан асуух
  3. Яг ямар хариуцлагуудыг хүлээх, яг юу юу хийх ёстой, мэргэжил дээшлүүлэх сургалт, дамжааг дэмжиж төлбөрийг байгууллага даах эсэх г.м. асуултуудыг ажилд орохоосоо өмнө асууж тодорхой болгох хэрэгтэй шүү.

Хэрвээ одоо ажиллаж байгаа газраа үлдэх сонирхолтой боловч одоо авч байгаа цалиндаа сэтгэл хангалуун биш буюу авч байгаа цалингаасаа өөрийгөө илүүгээр унэлж байгаа бол цалингаа нэмүүлэх талаар эзэнтэйгээ цаг алдалгүй ярилцаж асуугаарай. Асуухаасаа хэнээс ч юунаас ч бүү ай.

“Мэдэхгүй зүйлс гарвал хүнээс асуу, туслалцаа хэрэгтэй бол хүнээс асуу. Асуу, асуу, асуу. Асууснаас ононо уу гэхээс алдахгүй шуу.”

Хэрвээ нэмж чадахгуй гэвэл яг хэзээ, ямар үр дун гаргасан тохиолдолд нэмэх вэ гэдгийг бас тодруулаарай. Ингэж тодруулснаар ажил төрөлдөө шинэ санаа гаргах болон хэрхэн үр дунтэй ажиллах тухай бодол аяандаа төрөх биз.

Таны цалинг хэн ч өгдөг бай, та хаана ч очиж ажилладаг бай, ямар ч ажил ( тогооч, жолооч, зохион бутээгч, инженер, дарга, менежер, аяга таваг угаагч, цэвэрлэгч, багш, нэвтрүүлэгч, компний эзэн, засварчин, эмч) юу ч хийдэг байсан хамаагүй анх ажилд орсон тэр мөчөөс авахуулаад тэтгэвэрт гарах тэр хугацаа хүртэл өөрөө өөртөө ажиллаж байгаа гэдгийг мартваа. Та үргэлж өөрөө өөртөө ажилладаг. Хүний төлөө ажиллаад багаа юм шиг боловч яг үнэндээ өөрийнхөө төлөө өөрөө өөртөө ажилладаг юм. Үүнийг ойлгож чадаагүйгээс болж олонхи хүмүүс хүний төлөө ажиллаж байгаа юм чинь гэсэн санааны үүднээс үр дунгуй ажиллах, ажилдаа дургүй байх, цаг хугацааг худлаа яаж ийж байгаад өнгөрөөх тохиолдлууд элбэг байдаг.

Ажил хийх хугацаандаа зөвхөн ажлаа л хий. Ажил хийхэд саад болдог хүмүүсээс хол бай. Юу хийж, юу бутээж чаддагаа өдөр болгон гаргаж өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Богино хугацаанд  их үр бутээл хэрхэн гаргах  тухай сайн бодож төлөвлөж сур. Бидний цаг хором болгон унэтэй эрхэм нандин гэдгийг үргэлж санаж байгаарай.

Та «ӨӨРӨӨ» гэдэг компаний ерөнхийлөгч болж өөрийгөө зах зээл дээр өндөр үнээр зарахын тулд  өөрийнхөө онцгой давуу талуудыг хөгжүүлж, мөн  өвөрмөц чадваруудаа гаргаж илрүүлэх хэрэгтэй шуу.

Амьдралаа гайхамшигтай сайхан болгох боломж хүн бүрт бий!!!

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax