2011-04-30
та дасгал хийгэд ч турахгүй байна уу?
Өглөө бүр хэрэг болгож эрт босоод дасгал хийж, долоо хоногт хоёр удаа фитнесс клубт яваад ч дорвитой турахгүй байх тохиолдол бий. Энэ үед хичнээн их урам хугардгийг бид мэднэ. Тэгээд л хүмүүсийн “Дасгал хийх хоолны дуршлыг чинь нэмэгдүүлээд байгаа юм”, “Булчин чинь чангараад байхаар яаж бие хөнгөрөх юм?” зэрэг үгсийг сонсоод ямар ч нэмэргүй юмаар оролдохоо больё гээд дасгал хийхээ больчихдог.
Гэвч тамирчин хүн шиг өдөр бүр хичээллэж, хөлсөө урсгалаа ч турахгүй байхын шалтгаан нь өнөөх гайхал СТРЕСС аж.

Кортизол хэмээх стресстэй тэмцэгч гормон нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, бөөрний болон булчингийн ажиллагааны хэвийн байдлыг хангах, дархлалын системийг сайжруулах зэрэг олон зүйлд нөлөөтэй байдаг. Тиймээс таныг ямарваа нэг байдлаар шоконд орох эсвэл гэнэтийн их ачаалалд орвол бөөрний булчирхай их хэмжээний кортизолыг ялгаруулдаг.

Бид стресстэй үедээ дасгалдаа хүч чадлаа зарцуулахад бөөрний булчирхай тэр хэмжээгээр кортизол ялгаруулахыг “хичээдэг” ч чадахгүй байсаар сульдааж орхидог. Олон бүсгүйчүүд архаг стресстэй үедээ дасгал хийж гүйсээр кортизолын ялгарах хэмжээгээ ихэсгэчихдэг. Хэдий чиний их кортизол ялгарна, төдий чиний илүүдэл глюкоз гарч тэр нь өөх тос болон хуримтлагддаг байна. Иймээс хичнээн гүйсэн ч жин хасагдалгүй, харин ч нэмэгдэх тал руугаа хэлбийх тохиолдол бий болдог.

Хэрэв та турахыг хүсч байгаа бол сайн амарч, стрессээ зохицуулах хэрэгтэй болохыг шинжлэх ухаан ийнхүү батлаад байна.

Таны жингээ хасахгүй байгаан шалтгаан нь стресс болов уу?
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax